“The MongolZ” баг хэсгээсээ гарахын төлөө ОХУ-ын “Team Spirit”-ийн эсрэг тоглохоор боллоо

Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн Хятад улсын Чэнду хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Манай улсын “The MongolZ” баг өчигдөр Данийн багт хожигдсон учраас А хэсгийн доод хүснэгт рүү унаж, тэмцээнээс хасагдахгүйн төлөө тоглохоор болсон юм. Тэгвэл өнөөдөр А хэсгийн доод хүснэгтийн эхний тоглолтоо Бразилын “paiN Gaming” багийн эсрэг “Во3” (гурван “map”-аар ялагчийг тодруулах) журмаар хийж, 2:1 онооны харьцаатай хожлоо. 

Ингэснээр шөвгийн зургаад шалгарахын төлөө өнөөдөр 19:00 (өөрчлөгдөж болзошгүй) цагийн үед ОХУ-ын “Team Spirit” багийн эсрэг тоглохоор болж байна. Хэрэв өнөөдөр дахин хожвол энэ тэмцээний шөвгийн зургаад Бразилын “FURIA” болон Германы “MOUZ” багийн аль хожсонтой нь Баасан гарагийн 14:30 цагт тоглох аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн