Энэ хичээлийн жилд 521 бүлгийн 19,855 сурагч түрээсийн байранд суралцаж байна

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулах, гурван ээлжид шилжих эрсдэлээс сэргийлэхийн тулд объект түрээслэн ашигладаг.

2025-2026 оны хичээлийн жилд хэдэн объектыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлж буй эсэхийг Нийслэлийн Боловсролын Газраас тодруулахад “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулахаар 35 объектыг түрээсэлж байна. Үүнд 27 сургуулийн 521 бүлгийн 19,855 хүүхэд суралцаж байна

Мөн 78 байрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэн 330 бүлгийн 9,875 хүүхэд суралцуулж байгаа” гэж хариуллаа. 

2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн 72 барилга ашиглалтад орох бөгөөд энэ сарын нэгний байдлаар 17 нь ашиглалтад ороод байгааг Боловсролын Яамнаас өчигдөр мэдэгдсэн.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн