Улаанбаатар хотод 2025 оны аравдугаар сарын 20-ны өдөр буюу ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн скүүтер, мопед, цахилгаан дугуй унасан иргэнийг авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвөөс мэдээллээ. Ингэснээр ААН-үүд түрээсийн хоёр дугуйт хэрэгслээ гудамж талбайгаас татаж авахаар болж байна. Уг зохицуулалтад ТЦА болон теле камераар хяналт тавих аж.
Замын цагдаагийн газрын дарга хурандаа С.Галбадрахын мэдээлснээр хүйтний улиралд буюу тухайн оны аравдугаар сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл хоёр дугуйт тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна.