Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын ээлжит бус XI хурал өчигдөр боллоо.
Хуралдаанаар НИТХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцсэн бөгөөд 45 төлөөлөгчөөс 36 нь хуралдаа оролцон 94.44 хувийн саналаар Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар томилохыг дэмжлээ.
НИТХ-ын ээлжит бус өмнөх хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг эзгүйд нь огцруулсан. Тэрхүү хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж буйгаа илэрхийлж, НИТХ-ын даргаар ажиллаж байсан А.Баяр хэвлэлийн хурал зохион байгуулж байв.