МАН-ын дарга Н.Учрал УИХ-ыг удирдвал Ардчилсан Намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэв

Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын удирдах зөвлөлд өгсөн. Улмаар МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, түүний өргөдлийг дэмжсэн. Үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, өнөө шөнөдоо УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэж дуусгахаар байгаа юм. 

Үүнтэй холбогдуулан Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл бүлгийнхээ байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “УИХ-ын нэгдсэн чуулган 18:00 цагаас зарлагдсан байна. Бид шаардлага дээрээ аль нэг намын дарга УИХ-ыг удирдаж болохгүй гэж бичсэн.

Хэрэв Н.Учрал УИХ-ыг удирдвал Ардчилсан Намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. Дэд дарга нар удирдвал оролцоод асуудлаа ярилцаад шийдлээ гаргана. 

Хамтарсан Засгийн газрын талаар намын дүрэмд төлөөллийн төв байгууллага нь шийдэхээр бичсэн байдаг. Намын даргад дур мэдэн шийдэх эрх мэдэл байхгүй. Би хувь гишүүнийхээ хувьд хамтарсан Засгийн газарт орох нь буруу гэдэг байр суурьтай байгаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн мөрийн хөтөлбөргүйгээр ажилласан. Өнөөгийн МАН-ын улс төрийн дотоод зөрчил нь Г.Зандашатар Ерөнхий сайдыг бие бүрэн дүүрэн шийдвэр гаргах эрх мэдэлгүйгээр жил гаруй ажиллаж байгаа нь маш харамсалтай. Энэ нам засаглалын хямралд орчихсон байгаагийн шинж тэмдэг” гэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн