Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ноос зохион байгуулж буй 2026 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 11-нийг дуустал Улаанбаатар хотын “Аса арена”-д болно.
Тэгвэл Монголын Боксын Холбоо (МБХ)-ноос тивийн тэмцээнд оролцох тамирчдынхаа нэрсийг өнөөдөр зарлалаа.
Сонирхуулахад саяхан Дэлхийн Боксын Холбооноос 2026 оны гуравдугаар сарын дэлхийн чансааг танилцуулсан юм. Уг чансаагаар Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий мөнгөн медальт А.Баттулга 972.5 оноогоор жиндээ хоёрдугаарт жагссан байна.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дөрөвдүгээрт бичигдсэн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Л.Алтанцэцэг энэ удаагийн тивийн аваргад оролцохгүй аж.
Эрэгтэй
- 50 кг — А.Баттулга
- 55 кг — Х.Билгүүнсайхан
- 60 кг — Б.Буяндалай
- 65 кг — Т.Энхтөр
- 70 кг — О.Бямба-Эрдэнэ
- 75 кг — Г.Далай
- 85 кг — Д.Барихаан
- 90 кг — Г.Энхсанаа
- +90 кг — Х.Бекнур
Эмэгтэй
- 48 кг — Э.Намуундарь
- 51 кг — Б.Мөнгөнсаран
- 54 кг — М.Энхжаргал
- 57 кг — Т.Номин-эрдэнэ
- 60 кг — М.Намуун
- 65 кг — М.Цэцэгдарь