“Shiguderi” сүүн шимийн архийг гадаадын зочдод бэлэглэх нь нэмэгдэж Монголын өв соёлыг илэрхийлэх тансаг бэлэг болон танигдаж байна

“Shiguderi” сүүн шимийн архийг гадаадын зочдод бэлэглэх нь нэмэгдэж Монголын өв соёлыг илэрхийлэх тансаг бэлэг болон танигдаж байна

Сүүлийн жилүүдэд “Shiguderi” сүүн шимийн архийг гадаадын зочдод бэлэглэх нь нэмэгдэж Монголын өв соёлыг илэрхийлэх тансаг бэлэг болон танигдаж буй нь тус брэндийн олон улсын зах зээлд гарах эрмэлзэл, үнэ цэнийг илтгэсээр байна. 

“Shiguderi” сүүн шимийн архи нь монгол бэлчээрийн үнээний сүүний шимт чанарт тулгуурлан, дусал ч хэрэглээний ус оруулаагүйгээр исгэж нэрсэн 100% органик тансаг идээ юм.

“Шигүдэри” брэндийн үзэсгэлэн худалдаа: 

  • 📍Tara Center дээр 2-р сарын 4-8-ны хооронд 
  • 📍Шангри-Ла Худалдааны төв дээр 2-р сарын 8-11-ний өдрүүдэд гарах юм байна. 
  • 🛍 Онлайнаар худалдан авах линк: aurug.mn
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Shiguderi” сүүн шимийн архины хийх үйл явц болон орц найрлага нь уламжлалт аргаар бүтээгддэг бөгөөд гэрт нэрдэг аргыг үйлдвэрт хийж байгаа гэдгээрээ л ялгаатай аж. 

Уг сүүн сархад нь хугацаа уртасгах болон амт, үнэр оруулах нэмэлт бодис агуулаагүй 100% байгалийн гаралтай, Монгол эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүн бөгөөд ЮНЕСКО-н биет бус өв соёлд багтахуйц хосгүй технологитой бүтээл гэдгээрээ онцлог билээ. 

Шимийн архиа халааж уух боломжтой ваар, гүц, жүнзтэй багц худалдаанд гарчээ 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголчууд эрт дээр үеэсээ эрүүл мэндийн зорилгоор шимийн архийг халааж уудаг байсан заншилтай. Энэ соёлыг уламжлуулан “Shiguderi” брэнд шимийн архиа халааж уух боломжтой ваар, гүц болон 4 ширхэг жүнзийг 0.5л савлагаатай шимийн архитай хамт багц болгон худалдаалж байгаа юм байна.  

“Shiguderi” архи нь үнээний сүүг олон дахин исгэх байдлаар үйлдвэрлэгдэж буй учраас халааж уусан ч чанар нь өөрчлөгдөгддөггүй аж. Халаасан шимийн архи нь хүний биеийн дулааныг нэмэгдүүлэх, дархлаа дэмжих, хий хөөх гэх мэт олон төрлийн давуу талтай байдаг. Иймд өөрийнхөө амталгаанд тохируулж бурам, зөгийн бал болон шар тостой хольж уух боломжтой юм байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үзэсгэлэн худалдаа дээр “Shiguderi” брэндийн бүтээгдэхүүн дангаар болон багцаар худалдаалагдаж байгаа ба “Shiguderi” архи нь 0.5л, 0.75л гэсэн хоёр төрлийн савлагаатай байгаа юм байна.

 “Shiguderi” сүүн шимийн архи болон Mont-Yak брэндийн ааруул, шар тостой багц

  • Багц 1: Shiguderi” брэндийн 0.5л савлагаатай шимийн архи, халааж уух ваар, гүц болон 4 ширхэг жүнз Үнэ: 179,200 төгрөг 
  • Багц 2: Дөрвөн бүтээгдэхүүнтэй “Shiguderi” брэндийн хоёр 0.75л архи болон Mont-Yak брэндийн шар тос, ааруулан амттан Үнэ: 138,800 төгрөг 
  • Багц 3: Дөрвөн бүтээгдэхүүнтэй “Shiguderi” брэндийн хоёр 0.5л архи болон Mont-Yak брэндийн шар тос, ааруулан амттан Үнэ: 119,400 төгрөг 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Mont-Yak брэндийн бүтээгдэхүүнүүд нь бүгд уураг, шим тэжээлээр баялаг сарлагийн сүүгээр хийгддэгээрээ онцлог

Mont-Yak брэнд энэ жил:

  • Зочин гийчиндээ болон ахмад настанд өгөхөд тохиромжтой савлагаатай ааруулан амттан болон хайлмаг, аарцтай багц- 29,000 төгрөг 
  • Хүүхдэд өгөхөд тохиромжтой жүүс, сүүтэй гарын бэлгийн багц- 5,000 төгрөг  
  • Шар тос– Ханасан өөх тос, энергийн эх үүсвэр, тосонд уусдаг амин дэм, Омега-3 тосны хүчил агуулсан- 20,000 төгрөг 
  • Хайлмаг– ээзгий, үзэмтэй болон ээзгий овьёостой хоёр төрөл- 3,200 төгрөг
  • Аарц– энгийн болон гүзээлзгэнэтэй хоёр төрөл- 3,200 төгрөг  
  • Ааруулан амттан нь дотроо энгийн болон цагаан гаатай, ойн жимстэй, маалингын үртэй, халгайтай гэсэн таван төрөлтэй. Дангаар зарагдахгүй. 

Mont-Yak брэндийн бүтээгдэхүүнүүд нь бүгд уураг, шим тэжээлээр баялаг сарлагийн сүүгээр хийгддэгээрээ онцлог юм. Монгол сарлаг нь урсгал тунгалаг усаар ундаалж, хангайн нуруунд ургадаг 40 гаруй зүйлийн ховор шимт ургамлаар идээшдэг тул үл орлох амин дэм, эрдэс, шим тэжээлийг сүүндээ агуулдгаараа ялгардаг байна.

Мөн үзэсгэлэн худалдаа дээр худалдаалагдаж буй бүх бүтээгдэхүүнүүд нь 3-аас дээш авбал 10 хувь хямдарч үйлдвэрийн үнээр худалдаалагдах аж. Түүнчлэн үзэсгэлэн худалдаа дээр ирж худалдан авалт хийсэн үйлчлүүлэгч нартаа зориулж нэрийг нь монгол бичгээр бичиж өгч байгаа юм байна. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн