Маргааш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр цасаар шуурна

Маргааш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр цас орж, цасан шуурган шууран ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Хоёрдугаар сарын 7-нд нутгийн баруун хагаст, 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч сулрах юм байна. 

2026 оны 02-р сарын 06-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

Хур тунадас: 

  • 06-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр,
  • 09-нд Алтайн өвөр говиор цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 

6, 7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: 

  • Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -27…-32 градус,
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -20…-25 градус,
  • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -15…-20 градус хүйтэн байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн