Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлд хүүхдээ хамруулсан бол хариуг есдүгээр сарын 12-ныг дуустал илгээнэ

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлд хүүхдээ хамруулсан бол хариуг есдүгээр сарын 12-ныг дуустал илгээнэ

Наймдугаар сарын хоёрноос эхэлсэн нийслэлийн цэцэрлэгт багачуудыг хамруулах хоёрдугаар шатны бүртгэл өчигдөр орой хаагдлаа. Энэ удаад өмнөх бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхдийг хамруулсан билээ.

Хоёрдугаар шатны бүртгэлд 12,129 хүүхэд бүртгүүлснээс хамгийн олон нь хоёр настнууд байна. Эдгээр хүүхдийг нийслэлийн аль цэцэрлэгт хуваарилсан тухай мэдээллийг өнөөдрөөс эхлэн эцэг эх, асран хамгаалагч нарын гар утасны дугаарт мэссэжээр илгээж байгааг НБГ-аас мэдээллээ. Бүртгэлийн хариуг илгээх хугацаа есдүгээр сарын 9-12-ны хооронд үргэлжилнэ.
зураг
 

Энэ жил нийслэлийн хэмжээнд 668 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд хоёр шатны бүртгэлд нийт 123,931 хүүхэд бүртгүүлжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн