“МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд болон Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн”

Монгол Ардын Нам (МАН)-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас шалгаж эхэлсэн байна. 

Энэ хэргийн талаар АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч “Засгийн газраас Тавантолгойн бүлэг ордуудад хэрэгжсэн томоохон төслүүд шалгах, тендерийн үйл явц, сонгон шалгаруулалт, санхүүгийн зарцуулалттай холбоотой асуудлыг шалгах хүсэлтийг АТГ-т ирүүлсэн. Үүний дагуу шалгах ажиллагаа явагдаж байна. 

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг өчигдөр саатуулж, гэр орон байр ажлын байрт нь шалгалт явуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу түүнийг 48 цагийн хугацаатай баривчилж, Эрүүгийн хуулийн 22.1.2, 22.4 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. 

Тавантолгой түлш компанийн албан тушаалтнуудтай холбогдох хэргийг 2023 оны нэгдүгээр сарын 10-ны нээн шалгаж эхэлсэн. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны холбогдох албан тушаалтнуудыг бусдаас хахууль авсан байж болзошгүй хэрэгт шалгаж байна” гэв.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах: 1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах: 1.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн