Л.Алтанцэцэг, А.Баттулга нар ДАШТ-ээс хүрэл медалийн болзол биелүүлэв

Английн Ливерпүүл хотод үргэлжилж буй сонирхогчдын боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д манай улсын 10 тамирчин өрсөлдсөнөөс тав нь шөвгийн наймд буюу медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарсан билээ.

Харамсалтай нь эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан, 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Б.Мөнгөнсаран нар ялагдлаа.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг 20:00 цагаас Японы Хикарү Шинохаратай тулалдах бол 21:00 цагаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга Испанийн Молина Салвадортой хүч үзнэ.

Сонирхуулахад одоогийн байдлаар 27 орны 64 боксчин медальд хүрээд буй. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн